АШИГЛАХ ЗААВАР
Алхам 1: Худалдан авах, цэнэглэх
Та Redpoint бэлгийн карт борлуулах цэгүүд болон тухайн байгууллагын бэлгийн карт борлуулж буй салбаруудаас хүссэн дүнгээрээ цэнэглэн худалдан авалт хийх боломжтой.
Алхам 2: Картын пин код
Бэлгийн картаа худалдан авсны дараа борлуулалтын ажилтан танаар пин код үүсгүүлэх ба та өөрөө бэлгийн картын дугтуй дотор Пин код хэсэгт үүсгэсэн Пин кодоо бичих боломжтой.
Нэмэлт боломж 1: Бэлгийн картаа Redpoint аппликейшн-д холбох
Redpoint гар утасны аппликейшн татан бүртгүүлж, аппликейшний карт цэсээр бэлгийн картын 13 оронтой тоог оруулан Пин кодоор баталгаажуулснаар таны карт амжилттай холбогдоно.
Redpoint аппликейшн-д бэлгийн картаа холбосноор та картын үлдэгдэлээ харах, пин кодоо шинээр үүсгүүлэх, картаа идэвхгүй/идэвхтэй төлөвөө солихзэрэг боломжуудыг авахаас гадна бэлгийн картаа биедээ авч яваагүй мартсан тохиолдолд Redpoint аппликейшнээ ашиглан QR-р төлбөр төлж бэлгийн картаа ашиглах боломжтой юм.
АНХААРУУЛГА
- Та бэлгийн картын төлбөрөө зөвхөн бэлэн бусаар буюу төлбөрийн карт эсвэл QR-р төлөх боломжтой. Бэлэн мөнгөөр тооцоо хийх боломжгүй.
- Бэлгийн картын урд байрлах хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд ашиглах боломжгүй тул та заавал уг хугацаанаас өмнө ашиглана уу.
- Тухайн бэлгийн карт зөвхөн тухайн байгууллага дээр л ашиглагдах боломжтой.
- Картын пин кодыг 3-с дээш буруу оруулсан тохиолдолд блок хийгдэнэ.
- Бэлгийн картыг хэдэн ч төгрөгөөр цэнэглэсэн бэлгийн картын пластикийн төлбөр 3,500.00 төгрөг байна.
- Шинээр авч буй бэлгийн картын пластикийн төлбөр болох 3,500.00 төгрөгийн ибаримт төлбөр төлөгдсөн даруйд Пос төхөөрөмжөөс автоматаар хэвлэгдэх тул та баримтаа марталгүй аваарай.
- Бэлгийн картыг ямар ч тохиолдолд мөнгөжүүлэх боломжгүй
- Бэлгийн картаа гээгдүүлсэн, алга болгосон тохиолдолд Монгол Ай Ди ХХК хариуцлага хүлээхгүй болно.
- Бэлгийн картаараа хийсэн худалдан авалтын ибаримтыг тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллага гаргаж өгөхийг анхаарна уу.